Удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн болж байна
2015-03-05

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн энэ  сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү зөвлөгөөнөөр өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа бодлого чиглэл, төлөвлөгөөг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартаа танилцуулан, тэднийг холбогдох мэдээлэл, үүрэг чиглэлээр хангахаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах аж.

a

Мөн сургалт, зөвлөгөөний хүрээнд Хууль зүйн дэд сайд тус арга хэмжээнд хүрэлцэн ирж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгснөөс гадна Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл ирж, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл хийжээ. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2014 оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах жил” болгон зарлаж, тус дэвшүүлсэн зорилтын хүрээнд системийн хэмжээнд “ЭЙБЛ СОФТ байгууллагын дотоод удирдлагын программ хангамж”, “Видео хурал” хийх боломж бүхий дүрст хурлын систем, “ШШГБ-ын хүний нөөцийн программ”, гар утасны ШШГЕГ 1.0 апплекейшныг тус тус нэвтрүүлжээ.

a

Мөн “Нэгдсэн сүлжээ” өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр “Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл хяналтын систем”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулж, 2014 онд нийт 39612 гүйцэтгэх баримт бичгийн баяжилтийг хийж, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашиглаж байгаа аж. ШШГЕГ 2015 оныг “Байгууллагын эрсдлийн менежментийг төлөвшүүлж, санхүүгийн нээлттэй зохист хэрэглээ, хяналтын тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарласан ажэ. Энэ хүрээнд байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийн ил тод байдлыг хангаж,цахим хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, Хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийг түшиглэн үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар санхүүгийн чадавхийг сайжруулах зорилт дэвшүүлсэн юм байна.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин