Либери эболагаас ангижирч магадгүй
2015-03-06


Баруун Африкийн Либери улсад эбола вирусын халдвар авсан сүүлийн өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан тухай “www.aljazeera.com” мэдээллээ. 58 настай Беатрис Ярдоло өнгөрсөн сарын 20-нд халдвар авсан нь тогтогдож, эмнэлэгт хүргэдсэн юм. Тэрбээр хоёр долоо хоногийн турш эмчилгээ хийлгэжээ. Тус улс эболагийн улмаас 3952 хүнээ алдаад буй. “42 хоногийн хугацаанд халдварын шинэ тохиолдол Либери улсад бүртгэгдэхгүй бол эболагаас ангижирсанд тооцно” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдэгджээ.


Сьерра Леоне, Гвиней улсад энэ долоо хоногт эбола вирусын 141 тохиолдол бүртгэгдэж, 45 хүн амиа алджээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин