Даланзадгадын бүтээн байгуулалттай танилцав
2015-03-08

Улсын Их хурлын дарга З.Энхболд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажилласан байна. Тус суманд уржигдар хийсэн уулзалтын үеэр УИХ-ын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомжуудын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулт өгсөн. Энэ үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М.Ваанчиг, Монгол Улсын нутаг дэвсгэрээс нефть олборлоод багагүй хугацаа өнгөрч байхад нефть боловсруулах үйлдвэр барьж, дотоодын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ хангах, нүүрсний ордуудаа түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станцууд байгуулан эрчим хүчийг экспортлох хүртэл хөгжүүлэх боломж байгаа зэрэг саналыг хэлэв.

1

Түүний асуултад УИХ-ын дарга хариулахдаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон нефтийг түүхийгээр нь БНХАУ руу экспортлодог талаар шүүмжлэл УИХ дээр ч яригддаг. Ганц асуудал байгаа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ өртөг юм. Одоогоор нефтийн хоёр орд бий, гурав дахь нь Ханбогдод олдсон. Бүгд бага хэмжээний нөөцтэй орд юм. Манай улсын хэрэгцээг хангаж чадахгүй. Нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд урт хугацаанд ашиглах нөөц манайд байхгүй. Оросын нефтийн нөөцөд тулгуурсан үйлдвэр байгуулахаар болсон ч Оросын талаас удаан хугацаа буюу 20-30 жил түүхий эдээр хангах боломжгүй гэдгээ илэрхийлснээс болж энэ ажил хойшилсон. Гэхдээ нефтийн үйлдвэр барих асуудал яригдаж байгаа. Үйлдвэр барихад хоёр жил болно. Гол нь түүхий эдийн асуудал байгаа юм. Чойр юм уу, Сайншандад нефтийн үйлдвэр барихаар яригдаж байгаа бөгөөд тээвэрлэлтийн зардал өндөр болно. Үр дүнд нь эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр болох нь ойлгомжтой. Ийм шалтгаанаар 1 литр нь 4000 төгрөгийн үнэтэй гарах бензинийг хэн авах вэ. Зүүн чиглэлийн төмөр замын төсөл бий. Энэ чиглэлийн төмөр зам нефть олборлож байгаа газраас баруун тийшээгээ 150 км орчим зайтай өнгөрч байгаа юм. Энэ зам ашиглалтад орох үед Матадын олборлож байгаа нефтийг зөөвөрлөж авчраад боловсруулбал хямд, Оросын нефтийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх юм гэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс унших боломжтой. http://open.parliament.mn/content/5919.htm

1

1

УИХ-ын дарга Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай өчигдөр танилцав. Энэхүү төслийн бүтээн байгуулалтаар нийт 90 га талбайд 120 нийтийн орон сууц, 138 хувийн орон сууц, сумын удирдлагын шинэ барилга, усан бассейн, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг байгуулахаар төлөвлөсөн байна. 2011 онд эхэлсэн энэ ажил 2025 онд дуусах бөгөөд нийт З000 гаруй өрхийн 10000 гаруй хүн амтай байхаар төлөвлөгдсөн талаар УИХ-ын даргад танилцуулсан юм.

1

Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил 2011-2014 онд үргэлжилж байгаа, нийт 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байна. Энэ оны эхний улирлын байдлаар дэд бүтцийн инженерийн барилга байгууламжуудыг бүрэн дуусгаад байгаа юм байна.

Аймгийн удирдлагууд төслийн бүтээн байгуулалтын ажилд төсвөөс тодорхой хувийн дэмжлэг олгож байгаагийн үр дүнд орон сууцны үнийг тогтвортой, зах зээлийн өртгөөс хямд байх зохицуулалт хийсэн болохоо мөн энэ үеэр онцлон дурдаж байлаа.

1

1

УИХ-ын дарга Даланзадгад суманд Турк технологиор баригдаж буй 140 айлын 7 давхар орон сууцны барилгын ажлын явцтай мөн танилцав. Тусгай хэвээр бэлтгэсэн бэлдэцүүдийг угсарч барьдаг тус технологи нь богино хугацаанд, цөөн тооны ажиллах хүчээр гүйцэтгэх боломжтойгоороо эдийн засгийн өндөр үр ашигтай. Даланзадгад суманд баригдаж буй орон сууцыг барихад Турк улсын 10 мэргэжилтний хамт 10 монгол ажилтан туслан гүйцэтгэгчээр ажиллан жил гаруй хугацаанд ашиглалтад оруулсан байна. Санхүү болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоёр сарын хугацаанд 140 айлын 7 давхар орон сууцыг ашиглалтад оруулах боломжтой хэмээн тус барилгын компанийн мэргэжилтнүүд УИХ-ын даргад танилцуулсан юм.

1

УИХ-ын даргыг Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
monhuu:
gayar hudlultiin ued stanbul d turk tehnologior barisan buh barilga nursan medeegui um uu daanch dee...
2015-03-08
зочин:
ганц цахилгаан станцаа ажиллуулж чаддаггүй, бүтэлгүй аймаг. одоо тэгээд бүтээн байгуулалт ярина.
2015-03-08
нэнэ:
загвар макет үзүүлэн
2015-03-08