Айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлжээ
2015-03-09

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссоос эрлийз, монгол морьдыг тусад нь уралдуулахаар нарийвчилсан журам батлан нэр бүхий морины зүтгэлтнүүд, эрдэмтийн бүрэлдэхүүнтэй үүлдэрлэг байдлаар ялгах комисс байгуулан ажиллуулсан юм.  Үүлдэрлэг байдлаар ялгах комиссын хараат бус байдал, бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс морьдыг уралдсаны дараа хасахгүй байхаар журамласан боловч тус “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан тухай нэр бүхий уяачдаас гомдол санал ирсэн байна.

h

ММСУХ-ноос дээрхи гомдол саналыг судлан үзээд “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд түрүүлж айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүлдэрлэг байдлаар ялгах комисс дээрхи 2 насанд түрүүлж айрагдсан морьдын үүлдэрлэг байдлыг дахин нягталсны дараа албан ёсны цувааг дахин гаргахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин
mgl bi:
zuv zuv yalgan angilah heregtei
2015-03-09
mmmhjjk:
ed nart ichih bulchirhai gej bna uu
2015-03-09
* youuuuu:
* you dunjingarav yuraldaan
2015-03-09