Хогны ногоон уутыг тараахгүй
2015-03-09

Зургаан эмнэлэг, энэ тооны хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр ногоон уут үйлдвэрлэж, хог болголоо хэмээн багагүй шүүмжлэл амссан хотынхон энэ ажлаа зогсоож буй бололтой. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны ахлах мэргэжилтний өгч буй мэдээллээр өмнө нь үйлдвэрлэсэн ногоон уутыг айл өрхүүдэд тарааж буй гэнэ. Харин шинээр үйлдвэрлэхгүй байгаа аж. Эцсийн шийдвэр гараагүй ч хогны ногоон уутыг тараахаа болино гэсэн мэдээллийг өгөв.

х

"Азийн цагаан дагина" нэртэй хогны ногоон уутанд 6.7 тэрбум төгрөг зарцуулахаар нийслэлийн 2015 оны төсөвт тусгаад байгаа юм.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
kkkk nu pogadi boldbaatar :
yun uhaangui tur mur veee archaagui arhichdad iim tur bgaa ni ih yum sh deee
2015-03-10
хэцүү л бна :
хогны ногоон уут гэдэг бол төсвийн мөнгийг ичих нүүргүй хулгайч нар яаж үрэн таран хийж , идэж ууж байгаагийн зүгээр л нэг наад захын жишээ нь ... иймэрхүү хулгайч нартай төр засаг ,хууль цааз маань хэзээ нэг тооцоо хийж чаддаг болох юм бол ... хөөрхий монгол улсаа гэж ...
2015-03-10
болдбаатар:
захын чавганцаас доор ухаангүй ноён, ургашгүй албатууд одоо л нэг ард түмнийхээ шаардлагыг хүлээн авч байгаад баяр хүргэе.
2015-03-09
зочин:
идэх мөнгөө идсээн. одоо болихгүй бол атг -т дуудагдана .зөв мэдэрчээ
2015-03-09
нийслэл хүү:
гэнэт ухаан ордог байна шүү дээ. атгаас айв уу. дээд тэнгэртэй харьцдаг бөө нараас айв уу. монголын ард түмэн өмөөрөх артай гэдгийг гэнэт ойлгож л дээ.
2015-03-09
mongol setgel:
tiim bailgui te
2015-03-09