Хэт даврагчид брэндтэй болжээ
2015-03-09

  Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрсдийн гэсэн брэндтэй болжээ. Тус бүлэглэлийн далбаа болон логотой хүүхдийн хувцас, пүүз, цамцас, өмд зэрэг бүтээгдэхүүн худалдаанд гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчдын хүүхдүүд болон Иракийн өсвөр үеийнхэн тус бүлэглэлийн логотой хувцсаар гангарсан зургуудаа олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Мөн уг хувцас Иракийн зах болон худалдааны төвүүдэд зарагдаж эхэлжээ.   Тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади хэлэхдээ “Тус бүлэглэлийн логотой хувцас болон эд хэрэглэл худалдаанд гарснаас болж цагдаа нар хүндхэн байдалтай нүүр тулж байгаа. Хэт даврагчидтай адилхан хувцасласан хүмүүс хотын төвөөр явж, олон нийтийн газраар үйлчлүүлж байна. Иргэдийн дуудлагын дагуу дээрх иргэдийг шалгаж үзэхэд хэт даврагчдыг дуурайж хувцалсан хүмүүс байгаа нь тогтоогдож, ихээхэн ажил удаж байна.  Засгийн газар тус бүлэглэлийн логотой бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахгүй байхад анхаарлаа хандуулж, ард түмнээ эх орондоо үнэнч байхыг хүсч байна” гэж хэлжээ.   Мөн хэт даврагчтдтай адилхан хувцаслахгүй байхыг Ерөнхий сайд сануулаад, дээрх бараа бүтээгдэхүүнийг онлайнаар зарахгүй байхыг хүссэн байна. Б.Дэлгэрцэцэг  
Shuud.mn
Сонин хачин