Гамшгаас хамгаалах албадыг шинэчилнэ
2015-03-10

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн байна. Уг төсөл хуучнаар Уул уурхайн яамны харьяа байсан Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид нэгтгэх, аймгуудын Онцгой байдлын хэлтсийг газар, зайрим аймгуудын Эрэн хайх, аврах салбарыг анги, эрэн хайх, аврах бүлгийг салбар, аймаг, нийслэлийн III зэрэглэлийн Аврах, гал унтраах ангийг II зэрэглэлийн гал унтраах, аврах анги болгохоор тусгажээ.

н

Мөн “Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын 2012 оны 186 дугаар тогтоол хүчингүй болж, гамшгаас хамгаалах улсын 12 алба шинэчлэн байгуулагдаж ажиллахаар болсон байна.

а

 
Shuud.mn
Сонин хачин