Ойн, усны сан бүхий газарт шинээр зөвшөөрөл олгохгүй
2015-03-10

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын намрын чуулганаар тус байнгын хорооноос хийж,  хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлсэн юм. Тэрбээр намрын чуулганаар баталсан Урт нэртэй хууль, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, журмын талаар онцлон дурдаж байв.

d

-Энэ хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг  гурван сарын дотор Уул уурхайн яаманд гаргана. Хэрвээ тусгай зөвшөөрөл нь гол, ус, мөрнийурсац бүрэлдэх  эх, усны сан бүхий газарт лиценз нь олгогдсон бол цуцална. Нөхөн төлбөрөө гаргуулж сэргээнэ. Усны сан бүхий газарт олгогдсон бол Ойн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар шийдвэрлэгдэнэ. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд олгогдсон байвал энгийн хамгаалалтын бүсийг нь 200 метрээр тогтоосон. Олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй байвал 200 метрийн хэсгээ тусгай зөвшөөрлөөс хасуулах учиртай. Харин олборлолт эхэлсэн бол 50 метр талбайд нь хориглоод, 50-200 метр талбайд нь Засгийн газраас  баталж гаргах гэж байгаа Олборлолт явуулах болон нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж болно. Энэ хуулиар маш олон хязгаарлалтын бүсийг тавьсан.

d

Нөхөн сэргээлт хийх зардлаа 100 хувь тусгай санд байршуулаад, олборлолт явуулаад дууссаны дараагаар уг мөнгөөр нь нөхөн сэргээлт хийлгэх юм.  Үүнээс хойш гол, ус, мөрнийурсац бүрэлдэх  эх, усны сан бүхий газарт дахиж олборлолт явуулах асуудлыг дахиж хөндөхгүй. Шинээр зөвшөөрөл олгогдохгүй. Ойн талаар баримтлах бодлогыг манай байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Сүүлийн жилүүдэд хулгайн мод огтлолт, ойн түймэр, хуурайшилттай холбоотой ойн сангийн бүс муудаж байгаа. Монгол Улс менежментийг хэрхэн хийх, ойн цэвэрлэгээ зэрэг бодлогын асуудал хуучирсан. Тийм учраас Ойн талаар төрөөс баримтлах бодлогыг байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газраас ойн тухай хуулийг шинэчлэн найруулж, өргөн барихаар болсон.  Уг хуультай хамтатгаад хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Мөн байнгын хороо Төсвийн тухай хуулиар тодорхой саналаа өгсөн хэмээн тус байнгын хорооны дарга Су.Батболд мэдээлэлдээ дурдсан юм.

d

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
жадаа:
хуучин өгсөнөө цуцлаач ээ.5-10 км ээр зааж оруулах хэрэгтэй шүү
2015-03-11
tsla :
hamgiin bagadaa 5 km geech . 50-200 m ailiin ydarsan avgaigiin * ni ursaad gert ni unerteh gazar.
2015-03-11
goluudiin ergeer:
selenge tuul haraa goluudiin ergeer alt uhmaar baishdee hoooe heden mungutei hujaa oruulaad irtsen nuguuduul hamaagui uhay l gejiishooo zoos hamaaagui burhan haldunii chine uhmaar b.a yamr buduun dargad zoos uguh ve geed shanalgaad hetsuu b.aa yostoi
2015-03-10