Цэвэр усаар өөрийгөө рекламдсан дарга бангадуулжээ
2015-03-11

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цэвэр усны савны шошго дээр өөрийнхөө зургийг хэвлэж, иргэддээ тараасан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-аас сануулжээ. АТГ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал нарт албан бичиг хүргүүлж, Засаг дарга О.Амгаланбаатар нь ашиг сонирхлын хууль зөрчсөн учир арга хэмжээ авахыг хүссэн байна. Энэ дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулсан гэсэн албан хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг АТГ-д хүргүүлжээ.

ө

Говь-Алтай аймгийн Засаг дарга нь “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр “Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэсэн бичвэр бүхий өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн тараагаад байгаа юм.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yo yo, ichij uhlee. yamar teneg hun be, ene chini. hunii omnoos ichih hetsuu yum daa
2015-03-11
алдаж болохгүй боломж шүү:
00-ийн цаасанд хэн гэдэг даргийн зураг тавих уу гэж байсан компаниудад сайхан боломж байна шүү
2015-03-11
зочин:
мэдрэл..............
2015-03-11
зочин:
ан-ынхан ингэж л байг. та нарт ард түмэн 2016 онд шанг нь өгнөө.
2015-03-11
zochin:
ene yasan ambitstai hun be
2015-03-11
иргэн:
өндөр албан тушаал хаших тусам үүрэх хариуцлага болон ноогдуулдаг шийтгэл нь хүнд байх хэрэгтэй. ингэсэн цагт л манайх хөгжинө. энэ сануулга бол юм хэлээгүйтэй л адилхан байна дөө
2015-03-11
tolgoi:
tolgoigoo doosh ny haruulah gej tegsiim bna leeshd huurhii...
2015-03-11
зочин:
энэ нөхрийг бүр ажлаас халах хэрэгтэй. ард түмнийг үзэл бодлоор нь талцуулсан муу * шүү дээ
2015-03-11