Үнэ төлбөргүй компьютер оношилгоо хийнэ
2015-03-11

Авто тээврийн үндэсний төвийн Баянгол дүүрэг дэхь салбар энэ сарын 13-ны өдөр буюу энэ баасан гаригт  11.00-17.00 цагийн хооронд цэгийн үйлчилгээ зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр  автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд хамрагдаж боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.

Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд  нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулах аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин