Усыг гамтай ашиглах сургалт болно
2015-03-11

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг ЮНЕСКО-гийн "Дэлхийн усны өдөр" болгон зарласан байдаг. Тэгвэл уг өдрийг угтаж өнөөдөр 13.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс оюутан, залууст усны тухай сургалтыг үнэ төлбөргүй заахаар болжээ.

Хүн, амьтны амьд явахын баталгаа бол яахын аргагүй цэвэр ус мөн.  Усны хэрэглээ хязгаараа давж, хайр найргүй хэдэн тонноор асгарч байгаад өнөөдөр хариуцлага хүлээх хүн  алга. Бид усны хэрэглээнийхээ мөнгөө төлж байгаа ч  энэ нь үнэндээ усыг ууж хэрэглэснийхээ төлөө бус харин  бидэнд хүргэх гэж зөөвөрлөснийх нь төлөөх хөлс гэж хэлж болно. Улаанбаатарын усны хэрэглээний 48 хувийг унд ахуйд, 28 хувийг эрчим хүч, 10 хувийг хүнд болон хөнгөн үйлдвэрт ашиглаж байна. Тодруулбал орон сууцанд амьдарч байгаа нэг хүн хоногт 230 литр ус, гэр хороололын айл өрхүүд өдөрт дунджаар 25-60 литер ус хэрэглэдэг байна. Сул асгарч байгаа цоргоноос нэг минут хүрэхгүй хугацаанд ойролцоогоор 60 литр ус асгардаг . Мөн үүний дээр 100 литр цэвэр усаа  нэг өдрийн дотор жорлонгоор дамжин урсгаж  бохирын сувагт оруулдаг. Өдөрт хоёр удаа шүдээ 3 минут угаадаг гэж үзвэл усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус  үр ашиггүй урсдаг. Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг гээд судлаад үзвэл ус хайр найргүй урсаж байгаа олон жишээг дурдаж болохоор байгаа юм. Өнөөдөр хүн бүр дор бүрнээ усыг хэрэглэдэг ч усыг ариг гамтай хэрэглэдэг хүн маш цөөхөн байгаа юм. Өнөөдөр минйи таны ашиглаагүй урсгасан ус хаа нэгтээ хэн хэнгний цангаж үхсэн амь, хүсээд ч олдоогүй чандмана юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин