Ж.Батзандангийн ахын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2015-03-11

УИХ-ын  гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Батсүрэнг  төрийн өмчит “Мон-Сам” зүү тариурын үйлдвэрт захирлаар ажиллаж байхдаа  албан үүргээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр өнгөрсөн 2013 оны сүүлчээс эхлэн хуулийнханд шалгагдаж эхэлсэн.

х

Тодруулбал, Тэрбээр хил гаалиар компьютер зэрэг бараа материалыг татваргүйгээр оруулахыг завдсан,  үүнийхээ улмаас гаалийн ажилтанг зодсон, албаны машиныг сонтуугаар жолоодож яваад Бэлхийн замд гэрлийн шон дайрч нийслэлийн өмчид хохирол учруулсан зэрэг  нэлээд хэдэн  хэргийн  эзэн болоод байсан юм.  Тэгвэл түүнд холбогдох хэргийг  прокурор  хянаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

х

Дээрх асуудал дэгдэх үед Ж.Батсүрэнгийн төрсөн дүү УИХ-ын  гишүүн Ж.Батзандан ахынхаа асуудлыг тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргад илтгэж,  үүрэгт ажлаас нь чөлөөлж, яаралтай хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичиг илгээж байсан юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
7 сарын 1-ний хэрэгт хүн алах тушаал өгсөн тухайн үеийн ес с.баяр, ерөнхийлөгч н.энхбаяр, хууль зүйн сайд мөнх оргил нарыг хэрэгтнээр татах ёстой. таван хурандаад хэдхэн жилийн ял өгөөд мултарна гэж бодвол эндүүрэл. хүний амь нас хөнөөсөн хэрэг хуучирдаггүй шүү.
2015-03-11
зочин:
7 сарын 1-ний хэргийг өдөөн хатгасан этгээдүүдийн нэг. хариуцлага тооцох л хэрэгтэй байгаа юм даа
2015-03-11
ddddddddddd:
hudlaa gar naanaa populism hiij il zahidal ilgeechiheed tsaaguuraa hudlaa shuu gej yaria bez
2015-03-11
dur esgegch:
ene muu zalilangii pi*ag turuus zailuulj 7sariin 1 eer shorond hiih heregtei
2015-03-11