Төрөлт буурч, цалин нэмэгдэв
2015-03-11

Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны хоёрдугаар сарын үзүүлэлтийг танилцуулав. Мэдээллийг тус хорооны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Гантөмөр, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан нар өгсөн юм.

х

Төрөлт буурч, эндэгдэл өсчээ

Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сард 12711 эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 186 эх буюу 1.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин 12798 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 174 хүүхэд буюу 1.3 хувиар буурчээ. Энэхүү үзүүлэлтийг статистикчид 2014 оны энэ үед төрөлт өндөр байсантай холбон байрлаж байна. Статистик үзүүлэлт гаргасан хугацаанд нялхасын эндэгдэл өсчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард 212 нялхас эндсэн нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 1-5 хүртэл насандаа эндсэн хүүхдийн тоо 2.4 хувиар буурчээ.

х

Иргэдийн цалин 51 000 төгрөгөөр нэмэгджээ

Өнгөрсөн оны IV улирлын байдлаар ажиллагсдын сарын дундаж цалин 844 мянган төгрөгт хүрсэн гэсэн тооцоо гарчээ. Үүнээс эмэгтэйчүүд нь 782.8 мянган төгрөгийн цалинтай ажилладаг бол эрчүүд 905.1 мянган төгрөгөөр сарын хөдөлмөрөө үнэлүүлдэг байна. Ингэснээр ажиллагсдын цалин 2014 оны III улирлаас 51 000 төгрөгөөр нэмэгджээ. Үүнд Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмсэн нь нөлөөлсөн аж.

р

21.9 тэрбумыг тэтгэвэр, тэтгэмжид зарцуулав

Нийгмийн халамжийн сангаас энэ оны хоёрдугаар сард 159.4 мянган хүнд 21.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Гэхдээ энэ нь олгосон тэтгэмж болон тэтгэвэр авагчдын тоо буурсан үзүүлэлт аж. Тодруулбал өмнөх оны мөн үеэс тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 3.7 мянган хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 0.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин Хүний хөгжил сангаас 997.2 мянган хүүхдэд 40.4 тэрбум төгрөгийг олгожээ.

Shuud.mn
Сонин хачин
uuganaa:
haana tiim talin osson medeegui shu yu n 800 we 40nemegdeed 400 l bolson shuu hudlaa yrlhaa boli
2015-03-12
mjl.:
sardaa 400000 l avch bn.yaj tootsood dundaj tsalin 800000gej ichihgui helj yarij chaddag bnaa.hezee haana tsalin nemegdsen yum be .bitgii burtsgaaj bgaachee
2015-03-11
curen:
hezee tsalin nemegdsen be? dundaj tsalin ondor uzuulelttei garsan ba. amidral deer iim bish shuu dee.
2015-03-11
zochin:
dundjaas doosh tsalintai irgediin ezleh huvi hed yum bol doo gej...
2015-03-11
зочин:
овоош дээ сайн байна . өшөө нэмшшлмээр байна.
2015-03-11