Даатгуулагч эмчээ өөрөө сонгоно
2015-03-11

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ө

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах, тусламж үйлчилгээ авах эрүүл мэндийн байгууллага, эмчээ өөрөө сонгох эрхээр хангагдаж байгаа юм байна. Мөн өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоосон зэргийг танилцууллаа.

ө

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Эрүүл  мэндийн цэнхэр дэвтрийн оронд цахим картаар үйлчлэх аж Цахим картанд иргэний эрүүл мэндийн түүхи бичигдсэн байх гэнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль ирэх долдугаар сараас мөрдөгдөх эхэлнэ.

ө

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ардууд:
хэрэгжвэл сайхан л бна чадваргүй эмчийн нэр зүүсэн юмнууд шахагдана
2015-03-11