Хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай
2015-03-12

Монгол Улс  гурван сая дахь иргэнээ өлгийдөж аваад удаагүй байна. Хэдийгээр манай улсын хүн ам жилээс жилд өсч, төрөлт нэмэгдсэн, нас баралт буурч байгаа сайн мэдээ дуулдах болсон. Гэвч, нөгөө талаар монголчуудын өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь аюулын харанга дэлдэж буй юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр монголчуудын дундах эрүүл мэндийн үзүүлэлтийг гаргадаг бөгөөд хүн амын тэргүүлэх өвчлөлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь анхаарал татах асуудлын нэг болсныг холбогдох албаныхан хэлж байлаа.



Өөрөөр хэлбэл, монголчууд бидний буруу хооллолт, архи тамхины хорт зуршил, эсвэл хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэйгээр хүн амын дунд өвчлөл нэмэгдсээр байгаа аж. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа нь үүнд нөлөөлж буй.


Энэ бямба гарагт буюу гуравдугаар сарын 14-ний өдөр “УБ Сонгдо” эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч, эмч А.Баттулга “Ходоодны хорт хавдар, түүний оношлогоо, эмчилгээ”-ний тухай сэдвээр лекц уншина.


Тодруулбал, монголчуудын дийлэнх нь аливаа өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг муутай, мөн хэнэггүй зангаасаа болоод хаана хандаж, ямар эмчилгээ хийлгэх тухай мэдээлэл хомс байгаагаас болж өвчнийг хүндрүүлэх зэргээр эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна.



Тиймээс “УБ Сонгдо” эмнэлэг нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв зан үйлийг хэвшүүлэхээр ийнхүү өөрийн эмнэлгийн шилдэг эмч нараар олон нийтэд нээлттэй эрүүл мэндийн лекцийг цувралаар зохион байгуулж байгаа юм. Энэ бямба гарагт буюу гуравдугаар сарын 14-ний өдөр монголчуудын тэргүүлэх өвчлөлийн хоёрт бичигддэг “Ходоодны хорт хавдар, түүний оношлогоо, эмчилгээ”-ний тухай лекцийг “УБ Сонгдо” эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч, эмч А.Баттулга тавих юм.



Дашрамд дуулгахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 14-өөс эхлэн долоо хоног бүрийн Бямба гарагт энэхүү цуврал лекцийг зохион байгуулж байгаа бөгөөд бөөрний чулуу, бөөрний өвчлөл болон хэвлийн мэс заслын тухай “УБ Сонгдо” эмнэлгийн М.Мөнхжаргал, Б.Лхагвабаяр эмч нар олон нийтэд лекц тавьж, зөвлөгөө өгчээ.


Б.БАТ



Shuud.mn
Сонин хачин