Лули Жамес: Үнсгэлжингийн дүрийг бүтээх сайхан байлаа
2015-03-12

Walt Disney” компанийн бүтээл “Cinderella” буюу “Үнсгэлжин” киноны гол дүрийг бүтээсэн Лули Жамесийн “Teen Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Уг кино энэ сарын 13-нд нээлтээ хийх юм.

.

-Хоёулаа ярианыхаа эхэнд “Үнсгэлжин” киноны тухай ярилцья. Кинонд тоглох ямар байв. Хөгжилтэй дурсамжуудаа эргэн санавал?

-“Үнсгэлжин” киноны зохиол болон хамтран ажилласан уран бүтээлчид бүхэлдээ гайхалтай. Яг л гар хүрч, түүж болдоггүй тэнгэрийн одод мэт. Зураг авалтын турш надаас ихээхэн ур чадвар шаардсан. Ур чадвар минь дутмаг учир их хөдөлмөрлөсөн. Киноны гол дүр учир өөрийгөө бэлдэж, дүрдээ сайн орох, бусдад дараа болохгүйн тулд их зөвлөгөө авч, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, сэтгэл зүйдээ гол анхаарлаа хандуулсан. Би бяцхан охин байхдаа “Үнсгэлжин” хүүхэлдэйн киног их үздэг байсан. Үнсгэлжин ханхүүгээс зугтааж явахдаа болор шаахайгаа хааны ордны шатан дээр үлдээдэг. Санамсаргүй байдлаар хаягдсан тэр болор шаахайтай адилхан өсгийтэй гутал ээжид минь байдаг байсан юм. Би тэр гутлыг нь хулгайгаар өмсөөд л өдөржингөө өөрийгөө гүнж болж буйгаар төсөөлдөг байлаа. Нэг л өдөр мөрөөдөж байсан дүрдээ тоглоно гэж зүүдэлж ч явсангүй. Мөрөөдлөө биелүүлэх боломжтойгоо учирсан минь гайхалтай хэрэг. Та асуусан. Зураг авалтын үеэр хөгжилтэй дурсамж тохиолдсон уу гэж. Ихэвчлэн киноны турш надтай холбоотой хөгжилтэй дурсамж их тохиолдсон. Кинонд зориулан урласан болор шаахай надад хоёр удаа багадаж, нэг удаа томдож байсан. Болор шаахайг шилээр урласан учир өмсөхөд тухтай байхгүй бол миний хөлийг холгох гэх мэт хүндрэл учрах байсан. Гуталнаас болж зураг авалт 1, 2 өдрөөр хойшилсон. Мөн Үнсгэлжинд зориулан бүтээсэн гоёмсог даашинз зураг авалтаас өмнө надад яг таардаг байсан. Харин би зураг авалтын үеэр их хөдөлгөөн хийсэн учир бага зэрэг жин хаясан. Гэтэл үдэшлэгийн үеийн зураг авалтын өмнө даашинзаа өмстөл томдсон. Их хөгжилтэй шүү. Найруулагч над руу хараад “Яагаад турж байгаа юм бэ” гээд л. /Инээв/

1

-Чи хэллээ. Ээжийнхээ өсгийтэй гутлыг өмсөөд Үнсгэлжингийн дүрд хувирдаг байсан гэж. Охин минь хүртэл “Үнсгэлжин” хүүхэлдэйг үзснийхээ дараагаар миний гутлыг гуйж нэг, хулгайгаар нэг өмсдөг байсан. Зодох, загнах хэцүү. Миний бодлоор дэлхий гэх бөөрөнхий гариг дээр хэдэн охин өөрийгөө Үнсгэлжингээр төсөөлж, жинхэнэ ханхүүг мөрөөдсөн бол?

-Тиймээ. Дэлхийн бүх охин өөрийгөө Үнсгэлжингийн дүрээр төсөөлж үзсэн байх. Би “Үнсгэлжин” киноны сонгон шалгаруулалтад ороод тэмцсэнийхээ дараа хэсэг хугацаанд өөрийгөө захирч чадахаа больсон. Үнэнийг хэлэхэд, бодит ертөнц, зүүд хоёроо ялгахаа больсон. Өглөө сэрэх бүртээ “Үнсгэлжингийн дүрийг бүтээнэ гэдэг үнэн үү. Зүгээр зүүд байсан уу” гэж боддог байсан. Үнэхээр хөгжилтэй. Сэтгэл зүйгээ удирдах их хэцүү байсан. Зураг авалт хэдийнэ эхэлчихсэн байхад би дээрх хийсвэр ертөнц дэх бодлоосоо хагацаж чадахгүй байсан.

1

-Олон жилийн турш багачууд Үнсгэлжинг хүүхэлдэйн киноны дүрээр нь төсөөлөн боддог байсан. 2013 оны эхээр “Walt Disney” компани Үнсгэлжингээр бүрэн хэмжээний кино хийх гэж буйгаа зарласан. Мэдээж хэрэг хүүхэлдэйг кино болгох гэдэг хэцүү байх. Жишээ нь Үнсгэлжингийн найзууд гэгдэх хулгана, шувуу, морийг кинонд ямар байдлаар дүрслэх гэх мэт олон асуулт нийгмийн дунд гарсан. Хүүхэлдэйг нь үзээд Үнсгэлжинг дуурайж, хийсвэр ертөнцдөө аяласан охид киног нь үзээд яах бол?

-Олон асуулт миний зүрхийг айдаст автуулж байгаа. Нэгэнт зураг авалт дуусаад, нээлтээ хийх өдрөө хүлээж байна. Би бодит Үнсгэлжин. Харин хүүхэлдэйн киноны Үнсгэлжингийн гоо үзэсгэлэнг үгээр хэлэхийн аргагүй. Би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог. Гэхдээ хийсвэр Үнсгэлжингээс доогуур байх. Үзэгчид хүүхэлдэй болон киног үл харьцуулж уран бүтээлээр хүлээн аваасай гэж хүсч байна.

1

-Эсрэг дүр буюу хойд эхийн дүрийг жүжигчин Кейт Бланшет бүтээсэн. Киноны хэдэн трейлерийг үзэхэд түүнийг үзэн ядмаар санагдсан. Олон хойд эх түүн шиг байх даа?

-/Инээв/ Жүжигчин Кейт Бланшет гайхалтай жүжигчин. Зураг авалт дуусаад бид эцсийн байдлаар киногоо нэг удаа үзсэн юм. Танхимд жүжигчид болон кино багийнхан, арын албаныхан байсан. Кино дууссаны дараа хойд эхийг үзэн ядсан хүмүүс танхимаас гарсан. Нэг эгч түүнийг цохисон. Үнэхээр инээдэмтэй. “Уур минь их хүрлээ. Яаж жүжиглэхээрээ ингэж хүний дургүйг хүргэж чаддаг байна аа” гэж хэлсэн. Гэхдээ тэр үйл явдлын дараа “би хэрхэн амжилтад хүрэх вэ” гэж бодохоосоо илүү “хэрхэн Кейт Бланшет шиг ганцхан жүжиглэлтээрээ бусдын дургүйцэл, хайр хоёрыг зэрэг хүргэх вэ” гэх бодол надад төрсөн. Их ухаарал хайрласан үйл явдал болсон.

1

-Кино албан ёсоор нээлтээ хийгээгүй ч та болон кино багийнхан олон ч кино наадамд урилгаар оролцож буй. Хүмүүс кино нээлтээ хийх өдрийг тэсэн ядан хүлээж байгаа. Олон нийтээс ирэх эерэг энерги танд хэрхэн нөлөөлж байна?

-Сайхан байна. Киноны анхны трейлер цацагдсаны дараа миний нэр бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цахилгааны хурдаар тархаж, намайг сонирхох болсон. “Зөвхөн трейлер нь цацагдахад би ингэж алдаршиж байгаа бол кино нээлтээ хийвэл гоё зүйл болох нээ” гэж бодсон. Киноны зураг авалт нууц явагдсан. Зураг авалт явагдаж байсан гэдгийг киноны трейлер цацагдахаас өмнө хэн ч мэдээгүй.

1

-Кинонд олон алдартай жүжигчин тоглосон. Жишээ нь, шидэт дагины дүрийг жүжигчин Хелена Боннам Картер бүтээсэн. Тэрбээр ихэвчлэн галзуу, сэтгэл мэдрэлийн өвчтэй гэмээр дүрүүдэд тоглодог. “Алиса гайхамшигийн оронд” кинонд Том толгойт бундангийн хатны дүрийг бүтээсэн. Түүнтэй хамтран ажиллах ямар байв?

-Хелена их хөгжилтэй хүн. Тэрбээр шидэт дагины дүрд сонгогдсоныхоо дараа зураг авалтын талбай дээр ирэхдээ хуримын даашинзтай төстэй том хормойтой даашинз өмсч ирдэг байсан. Олон хүн юу өмсчихвөө гэж асуухад “Миний төсөөлснөөр шидэт дагина ийм даашинзтай байна” гэж хариулдаг байсан. Гайхалтай жүжигчин.

1

-Танд эмэгтэйчүүд болон олон жүжигчин атаархаж байгаа байх даа?

-/Инээв/.

1

-Ханхүүгийн дүрийг жүжигчин Ричард Мадден бүтээсэн?

-Тиймээ. Ричардтай өмнө нь хэд хэдэн уран бүтээлд хамтран ажиллаж байсан учир хайртай хосын дүрийг бүтээх хүндрэлгүй байсан. Киноны дараа олон бүсгүй түүнд дурлана гэдэгт итгэлтэй байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
халдун:
гайхалтай юмаа.......
2015-03-13