Жолооч, кондукторын үндсэн цалинг нэмнэ
2015-03-12

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын ажилчид цалингаа 35-40 хувиар нэмэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд маргааш ажил хаяхаа мэдэгдээд байгаа. Тэгвэл ажил олгогч, ажилчид, үйлдвэрчний эвлэлийнхэн тохиролцоонд хүрсэн эсэхийг "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дарга Ц.Одонтунгалагаас тодрууллаа. Тэрбээр "Бид тохиролцсон гэж ойлгож болно. Гэхдээ үйлдвэрчний эвлэлийн гурван даргын нэг нь тохиролцохыг хүсээгүй. Манай ажилчдын 70-80 хувь нь ажил хаях сонирхолгүй байгаа. Өмнө нь үйлдвэрчний эвлэлийн турхиралтаар ажил хаяад ажилчид хохирсон. Бид ч ажил хаяулахгүйн төлөө явна" гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн тэрбээр ажилчдынхаа нийт цалинг нэмэх боломжгүй учраас үндсэн цалинг нэмж буйгаа дуулгав. Ингэснээр жолоочийн 450 мянган төгрөгийн үндсэн цалин 550 мянган төгрөг болж нэмэгдэх аж. Харин кондукторын 350 мянган төгрөгийн үндсэн цалин 480 мянган төгрөг болно. Үүн дээр шагнал нэмэгдэхэд жолооч сард дундажаар 1.1 сая төгрөгийн цалин авна. Харин кондуктор дундажаар 800 мянган төгрөгөөр цалинжих аж.

ө

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ нь 1700 орчим ажиллагсадтай аж. Уг нэгтгэлийн жолооч, кондуктор нарын 20-30 хувь нь сард 1.5 сая төгрөгийн цалин авдаг юм байна.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
сүрка:
миний нөхөр автобусны жолооч.юун 1,500,000 төгрөгийн цалин бэ.худлаа юм бичихын. 20-30% хувъ биш. 2-3 % нь авдаг байж магадгүй л юм. өглөө үүрээр харанхуйд 05.00 цагт гэрээсээ гараад ажилчдын унаандаа суудаг. манайх гэр хороололд байдаг болохоор төв замаасаа хол 20-30 минут алхаж байж унаандаа суудаг. тэр хооронд зодуулж дээрэмдүүлэхээс эхлээд их л юм болдог. оройн ээлж нь шөнийн 12,00 цагт тарна. тэгээд ажилчдын унаандаа суугаад төв зам дагуунаа буугаад гэртээ шөнө алхаж ирнэ, ядарсан үедээ таксидна, гэхдээ байнга таксидвал баларнашдээ. цаг, орлого гээд цаанаасаа тогтоож өгсөн хувь бий, тэрэндээ хүрэхгүй л бол олигтой цалин авахгүй. цаг нь хүрлээ гэхэд, орлого нь хүрэхгүй бол 450-600 мянгын л цалин авдаг.автобус нь эвдэрлээ л бол цаг нь хүрэхээ байчихдаг, өдөр алдаад. бас мөргөлдөж шүргэлдэх асуудал гарвал бас л өдөр алдана. за тэгээд шээж баах ч цаггүй явдаг. автобусны буудлын эцэст ямар жорлон байх биш.гэдэс нь өвдвөл тэгээд өнгөрөө л гэсэн үг. кэцүүдээ.
2015-03-13
зочин :
автобусны жолооч кондукторуудын цалинг нэмэж байгаа юм бол автобус компани албан хаагчдийн цалинг яагаад нэмэхгүй байгаа юм бэ?
2015-03-12
зочин:
хурд хэтрүүлдэг энгээ байраа зөв сонгож цагаа барьж чаддаггүй тамхи татдаг жолооч, хүнийг элдвээр хэлж доромжилдог хүн зоддог биеэ * шиг хэрүүлч мөнгө хураач нар эхлээд хүнтэй зөв харьцах талаар суралцвал яасан юм вэ
2015-03-12
зочин:
хурд хэтрүүлдэг энгээ байраа зөв сонгож цагаа барьж чаддаггүй тамхи татдаг жолооч, хүнийг элдвээр хэлж доромжилдог хүн зоддог биеэ * шиг хэрүүлч мөнгө хураач нар эхлээд хүнтэй зөв харьцах талаар суралцвал яасан юм вэ
2015-03-12
болиоч:
автобус компаниудад өгдөг тарийн татаасыгэзэд нь хувьдаа ашиг болгож авдаг юм билээ, энэ мөнгийг авахын тулд ингэж бунт гаргаж байгаа юм, дотор нь ажиллаж байгаа хүмүүс : бид орлогоороо хангалттай зардлаа нөхдөг, төрийн татаасыг зөвхөн эзэд нь авч хувьдаа зарцуулдаг ‘‘ гэж ярьж байсан, сайн шалгах, хөндлөнгийн шинжээчээр, нэг их шантааж хийж төрийг холгосон хүмүүс, болиоч гэж хэлмээр байна
2015-03-12
зочин:
нийт ажилтны 20-30 хувь нь 1,5 сая авдаг гэж хараар тодорхой бичсэн байна. нийт ажилтан авдаг гэсэн бол арай л өөр. дээр коммент бичсэн хүн ойлгож уншмаар юм даа. жолоо барих, хүний амь нас хариуцах, хүнд ажил шүү. урамшуулалт цалингаа бүрдүүлэх гэж, мөн ар гэрээ өнөөдөр маргааш яаж тэжээх вэ гэж бодож яваад л аливаа зам тээврийн осол гаргаж байгаа байх даа. цалингаа нэмүүлье гэсэн жолооч нарын буруу биш гэж бодном. хөөрхий энэ нийгэм...
2015-03-12
зочин:
жолооч нар ажлаа сайн хийх юмаа. харин автобусанд анзаарахнээ кондукторууд хүүүмсээсээ тэр бүр гүйцэд мөнгө хурааж чаддагүй юм байна. толгой нь эргэчихсэн манархчихсан юм л явах юмаа. автобусанд 10 хүн ороход чүү чамй 5 хүнээс л мөнгө хурааж байна. тэгээд билетээ аваагүйд эргэлзэж байвал билетийн нь асууж авч шалгахгүй байна. нэг ёсондоо кондуторууд их муу ажлаа хийдэг. тэгэхээр мөнгөгүй зорчдог хүмүүсийн тоо ихсэхээр ямар орлого байх вэ дээ. хөөрхий жолооч нар сайн ажиллах юмаа. харин тэр кондутор гэж ажлаа хийж чаддагүй нөхөр байна. олон хүн хараад билет авсан хүнээ тогтоож чаддагүй юм бол тасласан билетээ рэгээд шалгаад байж болдоггүй юм уу? аргагүй л хүнд ажил хийж өгнч байгаа нь харагддаг. өөрийн микро байсан бол яаж нэхэж авч байгаа болоо? ийм л үйлчилгээтэй байна шүү.
2015-03-12
зочин:
1.5 сая төрөгийн цалин голоод байгаа хүмүүс со явж ажиллахгүй юу даа монголд 300-500 мян төгрөгийн цалинтай хүмүүс өч төчнөөрөө л байна хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдэг үг бий дээ
2015-03-12