Статистикийн салбараас шинэхэн гавьяат төрлөө
2012-1-3

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  зарлиг гарган статистикийн салбарт олон жил, үр бүтээлтэй, идэвх санаачлагатай  ажилсныг нь үнэлж манай салбарын ахмад ажилтан, Ховд аймгийн статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А. Шайзанг Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор шагналаа. Түүнчлэн ҮСХ-ны  Ерөнхий менежер Б.Ганбатыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, ХАНСГ-ын Орлогч дарга Б.Саранчимэг, Сэлэнгэ аймгийн статистикийн хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, ТГ-ын СХ-ийн дарга Ч.Хүрэлбаатар, МБТГ-ын статистикч З.Нансалмаа нарыг Алтангадас одонгоор, Б.Оюундэлгэр, М.Оюунцэцэг, З. Булганаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнав.
Shuud.mn
Сонин хачин