"Адуучин" тэмцээн хоёр дахь жилдээ зохиогдлоо
2015-03-12

Баянхонгор аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газраас санаачлан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын дэмжлэгтэйгээр Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилах зорилгоор Хангайн бүсийн “Адуучин” тэмцээнийг энэ сарын 07-ны өдөр тус аймгийн Гурванбулаг суманд зохион байгуулсан аж.

ы

Хоёр дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ын дарга Д.Ширмэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн Д.Батдамба, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, Жаргалант, Галуут, Бөмбөгөр, Заг, Баянбулаг, Бууцагаан, Гурванбулаг, Хүрээмарал, Эрдэнэцогт зэрэг хангайн есөн сумдын ГХУСАЗСЗөвлөлийн гишүүд болон малчин иргэдийн төлөөлөл, сум тус бүрийн шилдэг дөрвөн адуучны хамт оролцсон байна.

б

Энэ үеэр Гурванбулаг суманд адууг оторлон маллах ажиллагааны арга туршлага, ололт амжилтын талаар тус сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон адууг оторлон малладаг малчин иргэдээс бусад сумдын иргэдэд мэдээлэл хийсэн аж. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан бод малыг чипжүүлэх ажлын хүрээнд “Хас цахим эрдэнэ тамга” ХХК-ийн захирал Ү.Дамдинсүрэн малын чипний мэдээллийг иргэдэд хүргэсэн байна. Мөн хангайн сумдын нийт бод малын тодорхой хэсэгт 2015 онд багтаан чип суулгуулах талаар Засаг дарга нартай харилцан тохиролцож гэрээ байгуулах болсон ажээ. Түүнчлэн Галуут сумын ИТХ, ЗДТГ, ГХУСАЗЗөвлөл болон “Том чихт бор” МСУХ, Цагдаагийн хэсэг хамтран “Адуугаа хайрлан хамгаалж, адуу дагасан өв соёлоо сэргээн хөгжүүлцгээе” уриалгыг гаргасан байна.

й

“Адуучин” тэмцээний үеэр есөн сумдын болон Цагдаагийн газрын нийт 38 адуучин залуу оролцон морь уургалах, бугуйлдах, уурга, ташуур шүүрэх, морь булгиулах, давхиан дунд мориноос моринд сэлгэж мордох гэсэн таван төрлөөр өрсөлдөж, эхний таван байр эзэлсэн адуучдад шагнал гардуулсан аж. Мөн адууг оторлон маллаж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оруулсан үнэтэй хувь нэмэр оруулсан Гурванбулаг сумын III дугаар багийн Засаг дарга Б.Эрдэнээ болон адуучин С.Энх-Эрдэнэ нарыг аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газраас талархал, мөнгөн шагналаар шагнасан байна.

 ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
tsoon ontsgoi hurdan yumuu cnuhal mald cnip suulganyy gehees padio tsatsragaar hyreelyylj bgaa maliin max tiim cn onts bish gej boddog shyy ergen toiron tsahim ertonts gants maliin max maani eryyl bogood tsataraggyi bwal zygeer yum daa
2015-03-13
hongor:
nice mongol baharhal
2015-03-12