Н.Төгсцогт өнөөдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа хийнэ
2015-03-13

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр мэргэжлийн рингэн дэхь анхны тулаанаа хийнэ.

Одоогоор Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага доор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж буй бөгөөд анхны “тулаанаа” Онтарио хотын “Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай ордонд Premier Boxing Champions-ийн хүрээнд болох Берто-Лопес, Портер-Гарсиа нарын гол тулааны өмнө тоглох юм байна.

Б.Дэжид

 
Shuud.mn
Сонин хачин