Ухаалаг гар бэлэглэжээ
2015-03-13

“Төмөр хүн” киноны од, жүжигчин Роберт Дауни эхээс төрөх үедээ нэг гараа алдсан долоон настай хүү Алекс Меадтай уулзаж, 3D гар бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин, хүүд “Төмөр хүн” кинонд гардаг алгандаа соронз болон гэрэлтэй, хөдөлгөөн хийхэд саадгүй ухаалаг гар бэлэглэсэн байна. Хүү өнгөрсөн оны сүүлээр жүжигчин рүү захиа явуулжээ. Захианд “Би Төмөр хүн цувралын үнэнч шүтэн бишрэгч. Би тань шиг нисч, бүхнийг удирдаж чаддаг гартай болохыг мөрөөддөг. Энэ бүх мөрөөдөл минь хэзээ ч биелэхгүй гэдгийг нь мэдэж байгаа” гэж бичжээ.

а

Роберт Дауни захиаг хүлээн авсны дараа хүүд зориулан ухаалаг гар бүтээхэд анхаарлаа хандуулж, мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан байна. Тэрбээр твиттертээ “Би муу залуу. Өнөөдөр би сайн залуу боллоо” гэж жиргэжээ.

а

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин