Т.Аюурсайхан ӨМӨЗО-нд айлчилж байна
2015-03-13

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд айлчилж байна. Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоо нь Шударга худалдаа, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн зохицуулалт, хүнсний хангамжийн хяналт, аж ахуйн нэгжийн бүртгэл, барааны шошго тэмдэгтийн хяналт, зар сурталчилгааны хяналыг хэрэгжүүлдэг, 18 салбар хэлтэс, 11,000 ажилтантай  ажээ.

г

Айлчлалын хүрээнд Т.Аюурсайхан Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны дарга Чэн Жиэтэй уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд талууд хоёр улсын хуулийн хүрээнд хамтран ажиллан, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулах, Өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийг хангахад туршлага, мэдээлэл солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх, хилийн боомт орчмын нутагт хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх ажлыг харилцан уялдуулах, хуурамч бараа бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, таслан зогсоох асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ.

р

Иймээс урд хөршид Монгол иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооноос шуурхай шалгаж, тухай бүр хохиролыг барагдуулж байхаар тохирчээ. Мөн Монгол улсын зах зээл дээр борлуулагдаж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байж болзошгүй бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийн талаарх үнэн бодит мэдээллээр хангах, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй байх, таслан зогсоох, хяналт арга хэмжээнүүдийг тус байгууллагаас авч байхаар болсон байна.

х

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчоо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтын ажиллагааны үр дүнд хоёр орны иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх, аж ахуй эрхлэгчид шударгаар өрсөлдөх боломж бүрдэх юм.

Shuud.mn
Сонин хачин
айлчлал ккккккккк:
айлчлал нэдэг бол төрийн өндөрлөгүүдэд хэрэглэдэг нэр иомьёо ямар сүржин юм бээ
2015-03-13