Ухаалаг цагийг хуурамчаар үйлдвэрлэжээ
2015-03-13

“Apple”компани энэ долоо хоногийн эхээр “Apple Watch” буюу ухаалаг цагнуудаа танилцуулж, худалдаанд гаргасан билээ. Ухаалаг цаг нь хэмжээ, өнгө зэргээсээ шалтгаан 359-10.000 ам.долларын үнэтэйгээр зах зээлд зарагдаж буй. Тэгвэл Хятадууд хуурамч “Apple Watch”-ийг худалдаанд гаргажээ. Хуурамч цагны захиалгыг хятадын бүх вэб сайтаар авч байгаа гэнэ. Худалдан авагчид хэмжээ, өнгө үл хамаарч бүх цагийг 250 юань буюу 40 ам.доллароор худалдан авах боломжтой гэнэ. “Apple”компанийн Хятад дахь салбарын ажилчид хуурамч барааг татах ажлыг эхлүүлсэн байна.




“Хуурамч ухаалаг цагийг үйлдвэрлэж, зах зээлд гаргасан этгээдийг хуулийн дагуу шийтгэх болно” гэж тус компанийн захирал Тим Күүк мэдэгджээ. Тэрбээр “Хуурамч бүтээгдэхүүнүүд компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлж байна” гэжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
vvvvvv:
xaaxaaxaa hytaduudaa gej tsusgui alana gedeg chine ene dee......
2015-03-15