Наоми зодоон хийжээ
2015-03-13

Парисын загварын долоо хоногийн хаалтын ажиллагааны үеэр загвар өмсөгч Наоми Кэмпбелл, Кара Дельвинь нар зодолджээ. Наоми дуучин Рианнагийн хамтаар тус ажиллагаанд хүрэлцэн ирэхэд Кара дуучин бүсгүйг доромжилж, “Муу цагаач” хэмээн хэлсэн байна. Түүнийг ийнхүү хэлсний дараа Наоми дуучныг өмөөрч Караг алгадснаас болж зодоон эхэлсэн гэж гэрчүүд “TMZ”сайтад ярьжээ.




Хаалтын ажиллагаанд 80 гаруй олны танил эрхэм оролцсон байна. Зохион байгуулагчид аргагүйн эрхэнд зодоон хийсэн хоёр моделийг танхимаас гаргажээ.  Наомигийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд “Кара Дельвинь хэрүүлийг эхлүүлсэн. Наоми ямар ч буруугүй” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
хатнаа:
наоти дийлээ биз. угаасаа хөнгөн жинд бол тас шүү дээ.
2015-03-14
сониуч:
хэн нь дийлсэн бэ?
2015-03-13