Хар салхи их хэмжээний хохирол учруулав
2015-03-15

Вануату арлын орныг хар салхи дайрч өнгөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хар салхины улмаас нийслэл Порт Вила хотын ихэнх байшин, барилга нурч, найман хүн амиа алдсан байна. “Улаан Загалмай” нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Кристан Эми “Бидний тооцоолсноор тус хотыг таван хар салхи дайрч өнгөрсөн. Хотод баригдсан барилга, байгууламжийн 90 хувь нь бүхэлдээ нурсан. Мөн найман хүн амиа алдаж, 15 хүн сураггүй алга боллоо. Мянга мянган хүн орон гэргүй болж, олон улсын тусламжийн байгууллагуудаас ирсэн хүнсний тусламжаар амьдарч байна” гэж хэлжээ. Вануатугийн удирдлагууд НҮБ, ДЭМБ-аас тусламж хүсчээ.

1

Өнгөрсөн 2010 онд тус улсад хар салхи дэгдсний улмаас 1400 хүн амиа алдаж байжээ. Мөн 2013 онд Порт Вила хотноо 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цахилгаан холбоо бүрэн тасарч, 19 хүн амиа алджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин