Хайдигийн амьдралыг өгүүлсэн ном худалдаанд гарна
2015-03-15

Сахиусан тэнгэр Хайди Клум бичсэн номоо худалдаанд гаргахаар болжээ. Тэрбээр энэхүү номондоо сүүлийн 10 жилийн амьдралаа өгүүлэх ба дөрвөн хүүхдээ хэрхэн төрүүлсэн, дуучин Сиэлээс ямар шалтгаанаар салсан, бие хамгаалагч Мартин Кристентэй яагаад дотносон болон өөрөөсөө олон насаар дүү залуутай хайрын романс үүсгэсэн талаараа илэн далангүйгээр бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

“Эр хүн бол миний далавч” нэртэй 351 хуудастай ном ирэх сарын 15-нд хэвлэлтээс гарах ба Лондон, Берлин, Нью Йорк, Бээжин, Токио, Сидней хотын номын дэлгүүрээр зарагдах гэнэ. Тэрбээр энэхүү номоо экс нөхөр Сиэлээс салсныхаа дараагаас бичиж эхэлсэн аж. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэвлэлтэд оруулаагүй шалтгаанаа одоогийн найз залуугаасаа болсон хэмээн тайлбарлажээ. Хайди “Вито Шнабель миний амьдралд орж ирсэн гал. Түүний тухай энэ номондоо өгүүлэхгүй байвал онцгүй хэрэг. Энэ залуу миний амьдралд олон гайхалтай өдрийг бэлэглэсэн” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин