Бибер фэнүүдээ ялгаж гомдоожээ
2015-03-15

Дуучин Жастин Бибер Нью Йорк хотын нэгэн клубээр үйлчлүүлээд гарч явахад нь хэсэг фэн нь зургаа авахуулахыг гуйсан байна. Тэрбээр таван охинтой зургаа авахуулсныхаа дараа “Би эрэгтэй хүнтэй зургаа авахуулахыг хүсэхгүй байна. Уучлаарай өнөөдөр охидын өдөр. Би энэ үзэсгэлэнтэй охидтой зургаа авахуулсныхаа дараа машиндаа суугаад, сайхан амармаар байна” гэж хэлжээ.

.

Бибер өөртэй нь зургаа авахуулахыг хүссэн эрэгтэй фэндээ “Би сануулсан байхаа. Өнөөдөр охидын өдөр. Яахав нэг өдрийг эрчүүдийн өдөр болгож болох л юм” гэж хэлээд машиндаа суусан тухай “TMZ” сайт мэдээлэв. Тус сайт “Өөрийгөө онцгой нэгэн” хэмээн итгэсэн 10 уран бүтээлчийн нэгнээр дуучин залууг нэрлэсэн юм. Энэхүү жагсаалтын эхний тавд реалити шоуны од гэр бүл Ким Кардашианы эгч, дүүс багтжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин