"Монгол цэргийн өдөр"-т зориулсан хөтөлбөр үргэлжилж байна
2015-03-15

Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол цэргийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний дараалал гарчээ. Тухайлбал, өнгөрөгч баасан гаригт  "Оюутан цэрэг-2015" хөтөлбөрийн нээлт болсон бол өчигдөр "Алдарт" спорт хорооны зааланд 10.00 цагаас Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд спортын тэмцээн болсон юм.

й

Харин  өнөөдөр Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын ажилтнуудын дунд "Нөхөрсөг уулзалт” тэмцээн боллоо. Мөн Монгол бөхийн өргөөнд "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болж  байна.

й

Маргааш 09.00 цагт Монгол цэргийн музейд Монгол цэргийн хувцасны үзэсгэлэнгийн нээлт болно. Энэ үеэр Монгол цэргийн үе, үеийн хувцас дэлгэгдэх юм байна. Харин энэ өдрийнхөө 11.00 цагаас манай улсад суугаа Оросын Элчин сайдын яаманд Монголын ахмад дайчдад шагнал гардуулах ёслол болно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 300 гаруй ахмадыг шагнахаар болсон билээ.

й

Гуравдугаар сарын 16-ны 13.30 цагт "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Соёлын төв өргөөнд нийслэлийн иргэдтэй хийх баярын хурал болно. Харин мягмар гариг буюу гуравдугаар сарын 17-ны 13.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх бол 14.00 цагт Соёлын төв өргөөнд "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хурал, концерт болно. Цэргийн баяр угтсан энэ арга хэмжээнд төр, засгийн удирдлагууд болоод батлан хамгаалах салбарынхан  оролцох юм байна.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
офицер:
зэвсэгт хүчний 94 жилийн ой гэж ярих ёсгүй юм шүү. монгол цэргийн өдөр гэдэг ойлголтод хүннүгээс өнөө үе хүртэлх үе үеийн монгол цэрэг бүгд ордог юм. 2000 гаруй жилийн түүхтэй монгол цэргийн түүхийг 94-хөн жилийн түүхтэй болгох сонирхол гадаадынханд л байдаг гэдгийг болгоомоорсон.
2015-03-16
иргэн:
батүүл л яршиг байна. хийх ажилгүй юм уу энэ баагий
2015-03-16
иргэн:
батүүл л яршиг байна. хийх ажилгүй юм уу энэ баагий
2015-03-16
mongol tsereg ers :
tsergiin erchuuddee amjilt husey
2015-03-15
иргэн:
бат-үүлийн баярын хурал л илүү байна даа.
2015-03-15