Шадар сайд НҮБ-ын бага хуралд оролцож байна
2015-03-16

“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал энэ сарын 13-18-ны өдрүүдэд  Япон улсын Сэндай хотноо болж байна. НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас зохион байгуулж байгаа энэ хуралд дэлхийн 20 гаруй орны төр засгийн удирдагчид, 100 гаруй сайд, 20 гаруй олон улсын байгууллага, НҮБ-ын 15 төрөлжсөн байгууллага, 200 гаруй төрийн бус байгууллагын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.

ы

Бага хурлын үеэр Гамшгийн эрсдлийг удирдах нь, Тулгамдаж буй хүндрэлбэрхшээлийг даван туулах нь, Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээний баримт бичгийн хамтын ажиллагаа, Хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийн дараах сэргээн босголт зэрэг сэдвээр сайд нарын дугуй ширээний ярилцлага болно. Мөн эрсдлийг тооцсон аөрөнгө оруулалт, гамшгийн эрсдлийг бууруулахад эмэгтэйчүүдийн манлайлал, Засгийн газар олон нийтийн харилцаа зэрэг сэдвийн хүрээн  дээд түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм байна.

ы

 Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд гамшгаас хамгаалах салбарт урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг мэдээлжээ. Мөн гамшгийн аюулаас иргэдээ, улс орноо хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байгаа талаар хэлээд хурлаас гарах баримт бичигт тусгах саналуудаа танилцуулсан байна.  Гамшгийн эрсдийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийнхний гамшигт өртөмтгий байдлыг бууруулах, олон нийтийг аюулгүй амьдрах уламжлалт арга ухаанд сургах зэрэг саналыг илэрхийлжээ.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин