Хариу тоглолт 16:00 цагт эхэлнэ
2015-03-17

2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Азийн бүсийн  урьдчилсан шатны тоглолтод манай улсын баг тамирчид чансаа ойролцоо Зүүн Тиморын шигшээ багтай таараад байгаа билээ. Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тиморт болж манай үндэсний шигшээ баг 4:1-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Хариу тоглолт өнөөдөр Улаанбаатар хотноо явагдана.

ы

Өнөөдрийн тоглолт 16:00 цагт эхэлнэ. Шигшээ багуудын тоглолтыг NTV, ETV, MASS TV , МҮОНТ шууд дамжуулан хүргэх юм.

ы

Тоглолтын үеэр арьс өнгөний гадуурхсан ямарваа нэгэн зүйл гаргаж огт болохгүй, жижиг гэлтгүй ямар нэгэн онцгүй үйлдэл гаргавал Монгол Улсын нэр хүнд болоод шигшээ багт ФИФА-с том торгууль ногдуулж болзошгүй тул анхааралтай байхыг зохион байгуулагчдын зүгээс багаа дэмжиж буй бүх фанатад анхааруулсан.

ы

"Талын хөх чонос"-доо амжилт хүсье.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
долгион:
х бомбог узэж байхдаа пиво уугаад байвал архичин болдог юмдаа
2015-03-17
зочин:
английн премьер лиг гээд солиороод дэмийрээд явснаар хөл бөмбөг хөгжчихдөг юм биш шүү дээ. үзэгчдийн хөл бөмбөг хөгжүүлэхэд л нэмэртэй байж магадгүй.
2015-03-17