Хэт даврагчийн толгойг 50 саяар үнэлэв
2015-03-17

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жоннатхан ард түмнээ хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн эсрэг нэгдэхийг уриалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекаугийг толгойг 50 сая ам.доллароор үнэлж, “Нигер хэт даврагчдаас салах цаг нь ирлээ. Бүгдээрээ нийтийн хүчээр “Боко Харам” бүлэглэлийг устгаж, эх орноо урвагчдаас хамгаалцгаая. Нигерийн хойч үеийг айдаст автуулж, эх газар шороонд минь хүчирхийлэл үйлдэж буй хэт даврагчдыг устгах ажилд ард түмэн минь нэгдэж, эх орноо хамгаалах ёстой” гэж хэлжээ.     Мөнгөн шагналыг “Боко Харам”-ын эсрэг тулалдаж буй армийн цэргүүд ч авч болно гэдгийг Ерөнхийлөгч онцолсон байна. Мөн Абубакар Шекаугийг амьдаар нь баривчилсан хүнийг өндөр албанд тушаалд томилох гэнэ. Харин тус бүлэглэлийн эсрэг тулалдаж буй Нигерийн хөрш орнуудын цэрэг болон иргэн нь Абубакар Шекаугийн аминд нь хүрсэн тохиолдолд дээрх мөнгөний 50 хувийг нь олгохоор болжээ.   Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин
кккк:
доллар биш нигерийн монгон тэмдэгт
2015-03-17
болд:
маш зөв болж
2015-03-17
irgen:
zov zov zov
2015-03-17