Монголын хип хопчид нэгдсэн тоглолт хийнэ
2015-03-17

Монголд Хип Хоп урсгалыг үүсгэн байгууллагчдын нэг бол яахын аргагүй “Дайн ба Энх” хамтлаг билээ. Саяхан хэвлэлийн хуудасанд “Дайн ба Энх” хамтлагын гишүүн МС-Набаа буюу М.Наранбаатарын биеийн байдал муу байгаа тухай мэдээлэл гарч байсан.


Тэгвэл Монголын Хип хопчид нэгдэн анд найздаа сэтгэлийн дэм өгөхөөр НЭГ СЭТГЭЛ нэртэй тоглолт хийх гэж байна.


Энэхүү тоглолтоос олсон бүх орлого нь МС-Набаагийн эрүүл мэндэд  сэтгэлийн дэм болон очих юм байна.


НЭГ СЭТГЭЛ тоглолт 2015 оны 3 дугаар сарын 20-ны 19 цагт АMAZON palace-д болно.


Тоглолтонд: Дайн ба Энх, ICE TOP, DIGITAL, Монтареп, NEXUS, Улаан туг, Бөртэ чонын үрс, Dogi zaluus, Юүдэнтэн, Хар тамга, UPDATE хамтлаг болон реппер Gee, Disant,мөн Улаан театр продакшн, зураач Э.Найдандорж нар оролцоно.





Та бүхнийг хүрэлцэн ирж, НЭГ СЭТГЭЛ нэгдэхийг уриалж байна.


Shuud.mn
Сонин хачин