Цагдаа буудснаа хүлээжээ
2015-03-17

АНУ-ын Фергюсон хотноо амиа алдсан Майкл Брауны дэмжигчид өнгөрсөн пүрэв гаригт жагссан билээ. Жагсаалын үеэр үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр албан хаагч буудуулсан. Цагдаа нар жагсаалын үеэр галт зэвсэг хэрэглэж, төрийн албан хаагчийн биед ноцтой гэмтэл учруулсан хэрэгтэнг энэ даваа гаригт баривчилсан юм. Гэмт этгээдийг Жеффри Уильямс гэдэг бөгөөд тэрбээр цагдаа нарт баригдах үедээ “Би цагдаа нарыг буудаагүй. Намайг жагсаалд оролцож байхад нэг эрэгтэй буу өгсөн” гэж хэлсэн билээ. Тэгвэл гэмт хэрэгтэн дээрх мэдүүлгээ худал болохыг хүлээн зөвшөөрч, цагдаа нарыг буудснаа хүлээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Байцаалтын үеэр Жеффри Уильямс жагсаал тарахаас хагас цагийн өмнө машин дотроосоо цагдаа нарыг буудаж, улмаар хэргийн газраас зугтаасан гэж ярьжээ. Шүүхээс түүнийг цагдаа нарыг буудсан, галт зэвсэг хулгайлсан, хууль бусаар зэвсэг хадгалсан хэрэгт буруутгаж байгаа юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
qwqwq chi shuu xaxa:
xaxaxa xaruud neeree l xolduu baix shuu
2015-03-18
qwqwq:
харуудын дийлэнх нь угаасаа иймэрхүү хөлдүү толгойнууд байдаг болохоор л цагдаа нар болгоомжтой харьцдаг, жаахан эвгүйдвэл буудчих байлгүй дээ
2015-03-18