Байршил, цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
2015-03-17

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвараа ирэх зургаадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй. Шинэчлэсэн журмын дагуу жолооч таны автомашины улсын дугаар 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвараа төлөх ёстой.
ы
Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хуваарь өнгөрсөн ч зургаадугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломжтой бөгөөд та энэ жилдээ торгууль шимтгэл төлөхгүй. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураамжаа төлөх нэг цэгийн үйлчилгээний зарим байршил, цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Одоогоор Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хэрэв хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм.
бы
Оношлогооны төвүүдийн байршил, цагийн хуваарийг хүргэж байна.
ы
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа Цагийн хуваарь
1 Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00
3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00
5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс /Иргэд/ БЗД-ийн 26-р хороо ДҮНЖИНГАРАВ худалдааны төв 2015.03.17-05.31 Ажлын өдрүүдэд             09.00-18.00 Амралтын өдрүүдэд 10.00-17.00
9 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс /ААНБ, хуулийн этгээд/  БЗД-ийн 13 дугаар хороо, Татварын хэлтсийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
10 Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн төв лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
11 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим" 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
12 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
13 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
14 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
15 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
Shuud.mn
Сонин хачин
зочин:
дээр дурьдсан байршлын хаягийг?
2015-03-17