Хэвлийн дурангийн мэс заслын багажтай боллоо
2015-03-17

НҮБ-ын Хүн хамын сан нь 2007 оноос эхлэн Люксембургийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд "Эх нярайн зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа юм.

a

Энэ төслийн хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс ЭХЭМҮТ-д өнөөдөр хэвлийн дурангийн мэс заслын иж бүрэн багаж гардуулан өгчээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Хитахара, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

s

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа “Люксембургийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд дурангийн мэс ажилбарын цогц багажтай болж байна. Олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн мэс заслын 70-80 хувь  нь дурангийн аргаар хийдэг. Гэтэл Монгол Улсад дөнгөж 9.6 хувьтай байна. 376 сая төгрөгийн үнэ бүхий багц тоног төхөөрөмжтэй болсноор эх хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, мэс заслын чанар илүү үр дүнтэй болно" гэв.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
iimhen bagaj ulsiin emnelegt bdguim uu ymarch ydarsan tor zasagtai uls veee.1 company l avaad ogchiishdeee naadhiig chine .ih hurliin naranhuu geed duff gar mongo taraagad yvaad bsan iim ymandaa taraahaa medhhgui duff gar l daa ter.
2015-03-17