Сургуулийн орчны гэмт хэрэг, зөрчил буурчээ
2015-03-17

Сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 12.5 хувиар буурчээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “School police” эргүүл нийслэлийн ерөнхий боловсролын 166 сургууль дээр хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар 97 мянга гаруй эцэг эх сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллажээ.

ы

“School police” эргүүлийн үр дүнд 2015 оны эхний хоёрдугаар сарын байдлаар нийслэл хотод ерөнхий боловсролын сургуулийн орчинд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 12,5 хувиар буурсан үзүүлэлт аж.

ы

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
haanaa:
uneher shn ajil zohion baiguulj bga ym bn amjilt husii
2015-03-17