Анистоны байшинд халджээ
2015-03-17

Холливуудын нэрт жүжигчин Женнефер Анистоны Нью Йоркт байрлах гэр рүү нь согтуу жолооч халдаж, хашаа болон цэцгийн мандлыг нь сүйтгэсэн тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ. Жолооч байшин руу халдах үед жүжигчин ээжийнхээ хамтаар гэртээ байжээ.

.

Согтуу жолоочийн машинаас жүжигчний хэд хэдэн зургийг олж, хураан авсан байна. Түүнийг санаатайгаар жүжигчний байшин руу халдсан хэмээн цагдаагийхан сэжиглэж байгаа юм. Тэрбээр хайртай жүжигчнээ ойроос нь харахыг хүссэн учир дээрх алхмыг хийсэн гэдгээ тайлбарласан байна. Саатуулагдсан жолооч Анистоноос уучлалт гуйж, бүх хохирлыг нь төлөхөө мэдэгдсэн тухай  ойрын эх сурвалжууд мэдээлэв.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
easiest way to earn money. join bonus: 25$. per task: 10$. small task takes just 30 seconds to complete and earn 10$ per task. the minimum balance required for payout is 300$ and you can get paid through paypal, cheque, western union, money gram, bank transfer at end of every month. come link http://referralvibe.com/?reff=13623
2015-03-17