Египет шинэ нийслэлтэй болно
2015-03-18

Египетийн Ерөнхийлөгч Абуль Фаттах аль Сиси 6.5 сая хүн амьдардаг нийслэл Каир хотыг нүүлгэн шилжүүлж, шинэ Каир хотыг байгуулах гэж буйгаа мэдэгджээ. Шинэ хот Каираас 45 км-ийн цаана байрлах гэнэ. Тус хотыг барихад 45 тэрбум ам.доллар төсөвлөж, 4-5 жилийн дараа бүрэн ашиглалтад оруулахаар болжээ. Шинэ хотыг “Мөнхийн Каир” хэмээн нэрлэсэн байна. 5000 мянга гаруй жилийн настай хуучин Каир хотноо байрлах бүх төрийн байгууллагууд тус хотод шилжин ирэх юм. Тус хотод 660 эмнэлэг, 1250 сүм, 1900 орчим сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх, асрамжийн газар, их, дээд сургууль баригдах гэнэ. Сургууль, цэцэрлэгийн барилгаас бусад барилгын ханыг шилээр урлаж, үзэгдэх орчинг илүү нээлттэй, чөлөөтэй болгохоор болсон байна. Мөн хотын төвд Нью Йорк хотноо байрлах “Central Park” шиг цамхаг баригдахаас гадна дэлхийн хамгийн том Диснейлэнд үйл ажиллагаагаа явуулах гэнэ. Хотын төв цэгт Ерөнхийлөгчийн ордонг барихаар төлөвлөжээ.

.

Ерөнхийлөгч Сиси “Энэхүү хотод ямар ч шорон байрлахгүй. Ганцхан түр саатуулах байр л үйл ажиллагаагаа явуулна. Хуучин Каир хотоос шоронг нүүлгэхгүй. Мөн бид хотоо гэмт этгээд, зэвсэгт бүлэглэлээс хамгаалахын тулд тусгай цагдаа болон сүүлийн үеийн техникийг ашиглах болно” гэж мэдэгджээ. Хуучин Каир хотыг “Ариун хэвлий” хэмээн нэрийддэг билээ. Энэхүү нэрээ эргүүлэн авах болно гэж Сиси мэдэгдсэн байна. Тус улсын Барилга хот байгуулалтын сайд Мостафа Мадбоули “Шинэ Каир хотыг Сингапур улсын зохион байгуулалтаар барих төлөвлөгөөтэй байна. Ногоон байгууламжийг ихээр барих болно” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин