“Petro China”-ийн дэд захирал баригджээ
2015-03-18

Хятадын төрийн мэдлийн газрын тосны “Petro China” компанийн гүйцэтгэх захирал Ляо Ёнгюань авлигын хэрэгт холбогдсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Түүнийг өнгөрсөн амралтын өдөр баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. “Синьхуа” агентлаг “Ляо Ёнгюань авлига авсан. Гэхдээ хэнээс гэдэг нь тодорхойгүй байгаа” гэж мэдээлжээ. Мөн “Petro China”-ийн охин компанийн удирдлагуудыг байцааж эхэлсэн байна.

1

Энэ он гарснаар төрийн өмчит компаниудад ажилладаг 1000 гаруй хүнийг авлига авсан хэмээн буруутгаж, ажлаас нь чөлөөлсөн билээ. Тус улсын дарга Си Зиньпин авлига авсан бүх хүнийг хуулийн дагуу шийтгэж, хариуцлага тооцохоо мэдэгдэж, хууль бус явдалтай тэмцэхийг ард түмэндээ уриалсан билээ. Хятадын “CCTV” телевиз “Комминуст намын хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх хөтөлбөр таны амьдрал, ажилд хэрхэн нөлөөлж байна” гэх нээлттэй санал асуулгыг явуулжээ. Энэхүү санал асуулгад 1.4 сая хүн оролцсон бөгөөд саналаа өгсөн иргэдийн 70.4 хувь нь “Ажлаа амжуулахын тулд авлига өгөхгүй байгаадаа таатай байна. Өндөр албан тушаалтнууд ажлаасаа халагдахаасаа айж, авлига авахаас татгалзаж байгаа” гэж хариулжээ.

\

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
deerh 3 tenegt :
kkkk muu mangar zerleguudee ene manai zasag boloh huzuugui korshoktoi teneg bas beltreg ene ter chini yag l ard tumniihee oyun sanaand taarsan iim l zasag sh dee
2015-03-18
boldbaatar:
манайд ардчилал ялж, ардчилсан төр тогтлоо гэж сүржигнэдэг. үнэн хэрэгтээ авилгал урд нийгэмд байгаагүйгээрээ оргилдоо хүрчээ. муу хэлээд байдаг соц. хятад харин ч авилгалтай дээрээсээ тэмцэж байгаа нь харагдаж байна. манай ерөнхийлөгч хэзээ нэг авилгалч томчуудтайгаа тэмцэх юм бол доо. авилгалын хууль ч гэсэн авсан өгсөн хоюулыг нь шийтгэнэ гэж тэнэгтдэг . хэрэв авсаныг нь баримтаар батлагдвал /нууц бичлэг гэх мэт/ шийтгэнэ гэсэн бол авилгал дороо л хумигдах байсан
2015-03-18
их хурлын гишүүд бүгд авилгалч:
их хурлын гишүүд болон тоф 100-н компаний захиралуудыг шалгах иргэдийн хуулийн танхим ажиллуулан авилгалыг илрүүлэн шалгахыг шаардаж байна.
2015-03-18
иргэн:
за яршигаа яршиг. бас л баахан хөрөнгө оруулагч нарыг үргээлээ гээд хэл ам дэгдэнэ. тэгжт байсанаа ерөнхийлөгч нь өршөөж гадна дотныхны элэг доог болно. тэрний оронд хятад насаараа хоригдох ялтай ганц хүнээ ч гэсэн сольж авахыг л бодоорой
2015-03-18