Монгол Канадын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2015-03-18

ХХАА-н  сайд  Р.Бурмаа  Канадын экспортыг дэмжих байгууллагын Орос, Монголыг хариуцсан менежер Леонид Элисеев   тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа.

f

Уулзалтын  эхэнд сайд Р. Бурмаа “Монгол, Канад 2 орны хувьд, сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа өргөжиж ялангуяа манай тариаланчид Канад улсаас трактор, комбайн худалдан авах нь ихэссэн. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл хийх болон эргэлтийн хөрөнгийн урт хугацааны, бага хүүтэй, нэн хөнгөлттэй зээл, лизинг болон санхүүгийн бусад үйлчилгээг нэвтрүүлбэл манай малчид, тариаланчид,  хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх боломж их байгаа” хэмээлээ. Мөн Канад Улстай Яам хоорондын санамж бичиг байгуулаад нэлээд  хугацаа өнгөрсөн  ч хийгдсэн дорвитой ажил байхгүй  байгаа тул цаашдаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах  хэрэгтэйг  онцолжээ.

ө

Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд  Канадын экспортыг дэмжих байгууллага хэрхэн хамтран ажиллах боломж бий талаар  хоёр  тал  санал  солилцсон байна.

ө

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин