Оросууд пуужин харвасан байх магадлалтай гэв
2015-03-20

Малайзын “МН17” онгоц өнгөрсөн долоодугаар сарын эхээр Украины Грабово хотын ойролцоо осолдож, 280 зорчигч болон багийн 15 гишүүн бүгд амиа алдсан юм. Ослын газар ажиллаж буй Европын холбооны шинжээчид ослын газраас Оросын пуужингийн хэлтэрхийг олж, шинжилгээнд өгсөн тухай Голландын “RTL” телевиз мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав. Пуужингийн хэлтэрхийг “Бук 9М317” болохыг тогтоосон гэж Европын холбооны ахлах шинжээч Александр Хааг мэдээллээ. Голландын удирдлагууд ““МН17” онгоцыг Оросын цэргүүд харвасан байх магадлалтай. Гэхдээ бидэнд хангалттай, баттай баримт хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл зорчигчдын гэр бүл ослын жинхэнэ буруутанг олохыг хүсч байгаа” гэж мэдэгджээ.

1

Оросын Батлан хамгаалах яам дээрх мэдээллийг эрс үгүйсгэж, ““МН17” онгоцыг Украины армийнхан пуужингаар харвасан” гэсэн байна. Онгоцны хэд хэдэн сэг Голландын талд байгаа бол хэргийн жинхэнэ зангилааг тайлах онгоцны хар хайрцаг Малайзын талд байгаа юм. Онгоц осолдсоны дараа ослын газар хамгийн эхэнд салан тусгаарлагчид очиж, хар хайрцгыг олсон аж. Тэд 11 хоногийн дараа Малайзын талд хар хайрцгийг эргүүлэн өгсөн ба шинжилгээ хийхэд бүх мэдээллийг устгасан нь тогтоогдсон билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dandar max:
ene oros udahgui ee.kkk sugselzej baij amerik yoponii durguig hurgej baij gazriin hursnuuus archigdah gej bgaan bhdaa uruvdmuur yumdaa. hyadat tuslamjaa zogsoovol oros muhluu chaavaa*a.
2015-03-20
tungaa:
совет безопасности (сб) нидерландов опроверг заявление журналиста голландского телеканала rtl о том, что рейс mh17, потерпевший крушение на востоке украины в июле 2014 года, был сбит российским зенитным ракетным комплексом (зрк) «бук».
2015-03-20
zochin:
khudlaa medeelel gedgiig ni chi yaji medeji baigaa prorussian durak we ,
2015-03-20
hudla aum bichihee bolio. jaakhan shalgaj bichij baigaa chg dee. :
yakh gej in gej hudlaa medeelel bichij baidag um be..akh nartai muudakh gee uu daa. har haitsagni medeelel ustgagdsan ch gekh shig iim hudal medeelel bichihee bolio. duugaa suugaal hen n buudaj unagasbiig harya zugeer. bas orosiin tsereg gej bichihee bolioch ee. salan tusgaarlagchid gevel yadgiin gehees.
2015-03-20