Шадар сайд Японы Парламентын гишүүдтэй уулзлаа
2015-03-20

НҮБ-ын хуралд оролцоод буцах замдаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн  танхимын гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга  Мотоо Хаяаши, Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хирофуми Рью,Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Шин Такебе нартай Токио хотноо уулзлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа улам гүнзгийрч, харилцан итгэлцэл бэхжин, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхитэй хамтран ажиллаж байгаа. Үүнд Японы Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд жинтэй хувь нэмэр оруулж байгаад Шадар сайд У.Хүрэлсүх талархлаа илэрхийллээ.

р

Саяхан хоёр орны Ерөнхий сайд “Эдийн засгийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болсныг онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ хэлэлцээрийг байгуулахад идэвхитэй оролцсон байгууллага, албаны хүмүүст Шадар сайд талархаж байгаагаа илэрхийллээ.

х

Монгол Улсын орчин үеийн хөгжилд  Япон Улсын зээл тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг Шадар сайд У. Хүрэлсүх хэлээд, цаашид ч тодорхой хугацааны туршид  Япон Улсын тусламж дэмжлэг Монгол Улсад, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгааг дурьдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар саяхан Япон Улсад албан ёсны айлчлал хийж, ирэх 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад зохион байгуулагдах “Азийн форум”-д оролцох болсон нь хоёр орны харилцаа улам бүр хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Мотоо Хаяаши илэрхийллээ.

 а

Хоёр орны түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө төр, засгийн хэмжээнд төдийгүй, бүхий л түвшинд харилцан холбоог бэхжүүлэх чиглэлээр цаашид ажиллах шаардлагатай байгаагаа хоёр тал онцлон тэмдэглэлээ.

Shuud.mn
Сонин хачин
hoooo:
komunizm baiguulahgui l bol aih yumgui
2015-03-20