Шотландад нар бүтэн хиртэнэ
2015-03-20

Улаанбаатарын цагаар өнөөдрийн 16-19 цагийн хооронд Европ Хойд Африк, Хойд Америкт нар бүтэн хиртэх юм. Азийн хойд ба зүүн хэсгүүдэд нар тал хиртэх төлөвтэй байгааг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Улаанбаатарт нар бүтэн хиртэхгүй бөгөөд 20-30 орчим хувьтай харагдах тооцоог “www.timeanddate.com” гаргажээ.

.

Нар хиртэх үзэгдэл Шотланд 98 хувь, Хойд Ирланд 95 хувь, Их Британид 85 хувьтай харагдах юм. Дэлхийд жил тутам 2-5 удаа нар хиртэлт болдог ба бүтэн хиртэлт 5-10 жилд 1-2 удаа тохиодог гэнэ. Нарны бүтэн хиртэлтийг 2034 он хүртэл Европчууд харахгүй гэнэ. 2053, 2063, 2072 онуудад Ази, Европын орнууд нарны бүтэн хиртэлтийг харах боломжтой гэж эрдэмтэд тооцоолжээ.

1

Нар хиртэх үеэр селфи бүү хий

1

Нар хиртэх үед селфи хийж болохгүй гэж Харвардын их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Учир нь нар хиртэлт хүний ​​эрүүл мэндэд тун хортой бөгөөд нарны гэрлийг 100 мянга дахин бууруулсан тусгай шүүлтүүрийн тусламжтай тоноглогдсон нүдний шилээр харах боломжтой юм. Тиймээс сельфи зургийг нар хиртэлтийн үеэр хийхгүй байх нь нүдэнд тустай хэмээн эрдэмтэд сануулсан байна.

1

Нар хиртэлтийн үед ялгардаг хэт аюултай цацраг буюу инфра-улаан гэрэл нь таны нүдийг шатаах хүртэл аюултай байдаг гэнэ. Энэ бүгдээс харахад нарны хиртэлтийг ажиглах хамгийн найдвартай арга бол батлагдсан, аюулгүй шил ашиглах явдал ажээ.

1

Монголд 2063 онд нар бүтэн хиртэхийг харна

1

Монгол улсад 1997 оны гуравдугаар сарын 9-ний өдөр нарны бүтэн хиртэлт ажиглагдаж байжээ. Эрдэмтийн тооцоолсноор 2063 оны есдүгээр сард Монголд бүтэн нар хиртэлт ажиглагдах юм байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин