Хулгайчдад 2-11 жилийн хорих ял оноов
2015-03-20

Бүлэглэн удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд шүүхээс ял оноосон байна. Э.Ганбагана, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Э.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Б.Цогтбаатар, Г.Төгөлдөр, А.Энхсайхан, Н.Алтанбаатар, Э.Эрхэмжаргал нар нь бүлэглэн 2009 оны есдүгээр сараас эхлэн Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр бусдын орон байранд хууль ёсоор нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.

ы

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  Мэргэжлийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

б

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс Э.Ганбаганад 11 жилийн хорих ял, Г.Гомбодоржид 10 жил 1 сарын хорих ял, бусад шүүгдэгч нарт 2-3 жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

ы

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hulgaid ed hogshiloo aldaad, mash ih zardal chiregdel deer ni am*g yum bilee.zalhaad yuun ed hogshloo oluulah,haysan.oldhod hetsvv.
2015-03-20
зочин:
"бусдын орон байранд хууль ёсоор нэвтэрч" гэдэг заалт эх, эбш-д байдаг билүүү? кккккк
2015-03-20