Дэлхийн яруу найргийн өдөр
2015-03-21

Өдгөөгөөс 16 жилийн өмнө буюу 1999 онд ЮНЕСКО-ийн 30 дахь чуулганаас санаачлан  жил бүрийн 3 сарын 21-ныг Дэлхийн яруу найргийн өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Дэлхийн яруу найргийн өдөр өнөөдөр тохиож байна. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрөлхтний дуу хоолой юм” хэмээжээ.
ы

ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг билээ. Хамгийн сүүлд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд  хүлцэл тэвчил, харилцан ойлголцолын талаар бичсэн Ливан улсын эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэн авсан байна.

б

Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчдадаа болон яруу найраг сонирхогч бүх хүнд хүргэе!

Shuud.mn
Сонин хачин
нуудгай бор:
усан шулэг бичигчид нусан жаалууддаа баяр хургэеээ!
2015-03-21
erdenebayar_0505@yahoo.com:
ливан улсын эртний ал-зажал гэдэг шүлэг монгол хэл орчуулагдсануу. манай монголоос хэр олон шүлэг юнеско-д бүртгэгдсэн байдаг юм болоо. одоо манайд дэлхийн сонгодогууд сонирхсон нэг хүний орчуулгаар л орж ирж байна. үүнийг уранлдаан зарлаад орчуулуулах талаар санаа тавиач гэж гуйх байна. би хувиасаа идэлхитэй оролцьёо. хаягаа дээр үнэнээр нь бичсэн шүү.
2015-03-21