“Цагааннуур боомт”-ыг түр хаажээ
2015-03-22

Казах үндэстний "Нарны баяр" буюу Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 18, 21, 22, 23-нд “Цагааннуур боомт”-ыг түр хугацаагаар хаах болсон талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээллээ.

Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Ташанта боомттой хиллэдэг. Улсын хилээс 4,5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 шахам км алслагдсан газар юм. Харин Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурызын баярыг өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ өдөр манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хуввьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин