Тариаланчдад зээл олгоно
2015-03-22

Энэ онд улсын хэмжээгээр  300.0 мянган га-д улаанбуудай,  13.9 мянган га-д төмс,  8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал,  33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган  га-д тариалалт хийх ажээ.  500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөвлөжээ.

ө

Энэ зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг  14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн,  төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа аж.

ө

ХХААЯ-наас хаврын тариалалтын бэлтгэлийг хангах ажлыг хийж эхэлжээ. Энэ хүрээнд тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авсан байна. Энэ  хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд өнгөрсөн  оны ургацаас 42.0 мянган тонныг нөөцөлжээ. Дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар төлөвлөж байгаа аж. Тариалалтад  зүтгэх хүчиний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 4680,  төмс хүнсний ногооны үрлүүр 310 ажиллах  бөгөөд техник засварын ажлын явц 54 хувьтай явагдаж байгаа юм  байна.

б

Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий аймгуудтайгаа хамтран энэ сарын 27-ноос 4 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгаалалын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгохоор шийдвэрлэсэн байна.  Төмсний тариаланд 33,9 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд энэхүү үрийг дотоодоосоо бүрэн хангах гэнэ.  80 сая төгрөгийн үнэ бүхий  8 нэр төрлийн хүнсний ногооны үрийг нийлүүлж, ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг үзүүлэх юм байна.

б

Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулжээ.  Мөн механикжуулагчид, инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг 3 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд, ногоочдод зориулсан сургалтыг 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж 110 гаруй хүнийг хамруулсан байна.

б

Тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулж тарилалтын технологийн зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулна. Салбарын мэргэжилтнүүд, хүрээлэн ХААИС-ийн эрдэмтэд, туршлагатай тариаланчдаар технологийн зөвлөмж өгч санал солилцох аж.

ө

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
isis:
orsoldoh chadvariig bii bolgo....standart taviad ter budaag in av.....zeel tuslamj herreggui....ayandaa naaduul chin negdeed sain hiideg bolno...sain hiigeed bhad tur yyrgee bieluulehgui bol boslogo garga
2015-03-23