Шүүгчид сануулах арга хэмжээ авчээ
2015-03-23

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрөгч долоо хоногтт болжээ. Тус хуралдаанаар 10 шүүгчид холбогдох долоон гомдлыг хянан хэлэлцсэн байна. Үүнээс 2 шүүгчид холбогдох давж заалдах гомдлыг хангалгүй орхиж, гомдол хэлэлцэх хуралдааны сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр үлдээжээ.

ы

Харин нэг шүүгчид сануулах арга хэмжээ авч, таван шүүгчид холбогдох сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолуудыг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Мөн хоёр шүүгчид холбогдох гомдол хэлэлцэх хуралдаанд гомдол гаргагчид гишүүдээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг хүлээн авч, дараагийн хуралдаанаар өөр бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэхээр хойшлуулж шийдвэрлэсэн аж.

ы

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин