Туслахууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхгүй
2015-03-23

Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өнгөрөгч хоёрдугаар сарын дотор өгч дууссан.

Тэгвэл Хууль зүйн байнгын хорооноос зарим зарим төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх шаардлагагүй хэмээн үзжээ. Тэд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг хүний тоог 20000-аар бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, байнгын хорооны шийдвэрээр туслах, зөвлөх зэрэг албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх шаардлагагүй болсон байна. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгийг нийт 58 000 хүн өгдөг байжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин