Тариаланчид 400.8 мянган га-д тариалалт хийнэ
2015-03-23

ХХААЯ-наас ирүүлсэн мэдээгээр энэ жил улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийх аж. Үүнээс 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилт дэвшүүлжээ. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.

ы

Тиймээс тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авч байна. Энэ хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 42.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын улсын үрийн нөөцийн салбарт хадгалж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар төлөвлөлөө. Мөн тариалалтад зүтгэх хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 4680, төмс хүнсний ногооны үрлүүр 310 ажиллах бөгөөд техник засварын ажлын явц 54 хувьтай явж байна.

ө

Харин хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий аймгуудтайгаа хамтран энэ 27-ноос ирэх сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товлож бэлтгэлээ хангасан бөгөөд тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгохоор шийдвэрлэжээ.

Тухайлбал, төмсний тариаланд 33,9 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд энэхүү үрийг дотоодоосоо бүрэн хангах, 80 сая төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний ногооны үрийг нийлүүлж, тариалагчдад дэмжлэг үзүүлэх, жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. Механикжуулагчид, инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг энэ сарын 9-13-ны өдрүүдэд, ногоочдод зориулсан сургалтыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж 110 гаруй хүнийг хамруулаад байна гэж ХХААЯ-наас мэдээллээ.

ж

П.Наран

Shuud.mn
Сонин хачин